+44(0) 1234 567 890 info@domainname.com

Friday, August 16, 2013

iTunes backup хийх, файлыг сонгож ажиллуулах

        



  • ком-оо формат хийсний дараа itunes-д байсан зүйлүүдээ буцааж цуглуулах гэж асуудал болдог. тэгвэл itunes media-гаа backup хийж хадгалаад СД юмуу зөөврийн диск дээр хуулж аваад эргээд суулгаж болно.
  • Бас энэ аргыг нэг ком дээр 2 утастай бол iTunes-ээрээ тухайн утасны файлаа сонгоод эхлүүлэхэд утсанд бсан зүйлс нөгөө утасны дуу зураг г.м солигдохгүй хэрэглэх боломжтой. Өөрөөр хэлбэл өөр утас iTunes-д холбох гэж бгаа бол shift дарангаа iTunes нээгээд шинээр "Create library" гэдгийг сонгоод нэрийг нь өгнө Тухайн ямар утас холбох гэж бгаагаа iTunes shift дарангаа нээгээд файлаа сонгоод ажиллуулахад ямар ч хүндрэл байхгүй
  1. itunes дээрээ Edit > Preferences гэж ороод Advanced хэсэг рүү орж "copy files to iTunes media folder when adding to library" гэсэн сонголтыг чагтална.
  2. Дараа нь File > Library > Organize Library гэж ороод "Consolidate files" гэдгийг чагтлаад itunes media-гаа хуулж авна.
  3. ком-оо формат хийсний дараа itunes суулгаад shift дарангаа нээхэд "Create library" ба "Choose library" гэсэн 2 сонголтоос "Choose library" гэдгийг сонгоод хуулж авсан itunes media-наасаа itunes library.itl гэсэн файлыг сонгоход бүх зүйлс чинь хэвээрээ байх болноо.
/хадгалж авсан itunes media-гаа \Users\username\My Music\ доторхи itunes фолдэр дотор хуулж тавихыг зөвлөж байна/
No comments

Jailbreak гэж юу вэ?

Jailbreaking бол энгийн үгээр Iphone ipad зэргийг хакдаж байгаа хэрэг. ГЭХДЭЭ хууль бус биш...

Jailbreaking хийсний давуу тал юу вэ?
Дээр өгүүлсэн, apple-с гаргасан хязгаарлалтыг устгана. Ингэснээр заавал appstore-д баригдах хэрэггүй болно гэсэн үг юм. Jailbreak хийсний ачаар та сүлжээгүй байгаа утсаа сүлжээтэй болгоно, кредит карт байхгүй, appstore-с ямар нэг зүйл татаж авах чадваргүй бол энэ асуудлыг чинь шийднэ, таны утсанд байдаг энгийн тэнэг асуудлууд, тухайлбал мессеж репорт ирэхгүй, ирсэн дуудлагануудаа устгаж чаддаггүй, утсаараа нет-ээс ямар нэг зүйл татаж авч болохгүй зэрэг асуудлуудаа шийднэ. Үүнээс гадна та гайхалтай дэлгэцэн дээрх icon-уудаа өөрийн хүссэнээр өөрчилж чадна.

Cydia гэж юу вэ? Энэ бол таны утас, пад jailbreaking хийгдсэний баталгаа юм. Хэрвээ cydia л байвал та утсаа чөлөөтэй ашиглаж чадна гэсэн үг. (cydia гэснээс tedy ч юм уу хувь хүнээс утас авахдаа, тухайлбал 3gs, cydia суучихсан л байвал наад утас чинь шинэ биш шүү. Учир нь apple-н бүтээгдхүүнүүд үйлдвэрээсээ jailbreaking хийгдсэн гарахгүй. Учир нь үүний эсрэг байнга тэмцэж байдаг.) Анх энэ төрлөөр өрсөлддөг rock гэсэн программ байсан ч cydia түүнийг худалдаж авснаар монопол болсон.

Та cydia-гаа нээж тодорхой source-г нэмснээр хүссэн нэмэлт программуудаа татаж авах боломжтой болно.

Jailbreaking гэдгийн ард untethered, tethered гэсэн 2 ойлголт байгаа бөгөөд tethered гэдэг нь jailbreaking хийсэн боловч хэрвээ таны утас унтарсан тохиолдолд зөвхөн компьютерийн оролцоотой асааж чадахыг хэлнэ. Харин untethered jailbreaking-н хувьд ийм асуудал байхгүй юм...

Apple-нхан jailbreak хийлгэхгүй талаар байнга тэмцдэг бөгөөд энэ нь ч шинээр гарч буй бүтээгдхүүнүүд нь хэсэгтээ л jailbreaking хийх боломжгүй байдгаар батлагдаж байна. Бидний IPHONE-д эрх чөлөө олгосон Jay Freeman-даа талархсанаа илэрхийлье. Учир нь тэр cydia-г үндэслэсэн билээ.

За тэгээд ойлгохгүй зүйл байвал асууна биз.. Нэмж хэлэхэд би бас мэргэжилтэн биш, та бүгдтэй адил энгийн л нэг хэрэглэгч шүү дээ ;)
No comments

9 сарын 10-нд шинэ загварын iPhone танилцуулагдах бололтой[Шуум]


Хямд өртөгтэй iPhone худалдаанд гаргах нь Apple-ын хувьд чухал ач холбогдолтой. Учир нь улам бүр өссөөр байгаа ухаалаг утасны зах зээлд хямд өртөгтэй Android утасны борлуулалт их хийгдэж байгаа юм. Apple-ын хувьд 1-2 жил болсон хуучин загваруудаа шинэ загвараасаа 100-200$ хямд үнээр санал болгодог. Гэсэн хэдий ч энэ нь төдийлөн амжилттай биш байгаа бөгөөд ухаалаг утасны томоохон зах зээлүүд болох Хятад, Энэтхэгийн зах зээлд Android утаснуудад байр сууриа алдсаар байгаа билээ. Тийм ч учраас хямд өртөгтэй хэдий ч хамгийн сүүлийн үеийн үзүүлэлт, техник эд ангийг агуулсан iPhone гаргах нь Apple-ын хувьд ихээхэн ач холбогдолтой бөгөөд үүнд 2 жил гаран бэлтгэсний эцэст энэ жил гаргах нь бололтой. Apple-тай холбоотой мэдээлэл бэлтгэдэг эх сурвалж сайтуудаар хямд өртөгтэй iPhone-ын зургууд аль хэдийн тархаад эхлэсэн бөгөөд албан ёсоор батлагдаагүй хэдий ч тун магадлалтай байгаа юм. Apple хэдийгээр шинэ гарах бүтээгдэхүүнийхээ талаар мэдээллийг ихээхэн нууцладаг хэдий ч одоо үед ингэх нь улам бүр хэцүү болоод байгаа билээ. Анх iPhone 4-ыг танилцуулахаас хэдхэн сарын өмнө Apple-ын ажилтан бааранд туршилтын загвараа орхиж гарсанаар нийтэд ил болж байсан. Харин iPhone 5-ын загвар албан ёсоор танилцуулагдахаасаа 1 сар гаруйн өмнө тодорхой болж байсан юм. Үйлдвэрлэлийн явцад алдагдсан байж болох гадар гэр (case) нүүрний шил (digitizer)-ний зургууд iPhone 5C нь хуванцар их биетэй байх болно гэдгийг батлаж байна. Эдгээр зургууд нь график рендер төдий бус бодит фото зураг байгаа нь бас ихээхэн найдлага төрүүлээд байна.


iPhone 5S
Дараагийн загварын iPhone нь ямархуу харагдах талаар одоогоор тодорхой болсон мэдээлэл үгүй байна. Магадгүй iPhone 5-ын загвар дээр нэмэлтүүд оруулсанаар гаргаж магадгүй бололтой. Учир нь шинэ iPhone нь 6 гэсэн нэрээр биш 5S байх болно гэсэн таамаглал ихээр яригдаж байна. Хэдийгээр албан ёсны мэдээ бус, Apple-аас зөвхөн 9 сарын 10-нд (мөн л таамаглал) танилцуулах арга хэмжээн дээр батлагдах хэдий ч харьцангуй магадлалтай байгаа юм. Хэрэв цоо шинэ загвараар гаргах байсан бол ганц нэг таамаглал, алдагдсан зургууд өдийд нийтлэгдсэн байх нь гарцаагүй. Харин нэгэн шинэ нэмэлттэй байх нь тун ч магад байна. Энэ нь Home button-той цуг байрлах хурууны хээ уншигч. Хэдэн жилийн өмнөөс яригдаж байгаа нэмэлт үйлдэл гэдгийг зарим хүмүүс санаж байгаа байх. Тухайн үед зөвхөн таамаглал төдий байсан бол өнгөрсөн жил хурууны хээ уншигч жижиг төхөөрөмж зохион бүтээгч AuthenTec компаний ихэнхи хувийг Apple худалдан авсанаар илүү бодитой болсон гэж хэлж болно. iPhone 5S нь өнгөрсөн 6 сард болсон WWDC арга хэмжээний үеэр танилцуулагдах байсан боловч зөвхөн хурууны хээ уншигчаас болоод хойшлосон гэсэн цуу бас тархаад амжсан байгаа. Apple хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт, өрсөлдөгчдөөсөө ялгарсан нэмэлтүүдийг өөрийн бүтээгдэхүүндээ оруулж өгдөгөөрөө ялгарч, илүүрхэж байдаг шүү дээ. Тэгвэл бид хурууны хээгээрээ утсаа нээх хугацаа тун ойртоод буй бололтой. ухаалаг утсандаа хувийн болон албан ажлын бүхий л мэдээллээ хадгалж байдаг өнөө үед энэ бол яах аргагүй хэрэгтэй зүйл мөн. Ялангуяа банкны гүйлгээг смартфоноор хийдэг болсон тул зөвхөн пасскод буюу кодоор түгжих нь тийм ч найдвартай хамгаалалт биш болоод байгаа шүү дээ. Мөн энэ нэмэлт утсан дээр хэрэгжих юм бол апп хөгжүүлэгчид, үйлчилгээний газруудад төлбөр тооцооны цоо шинэ хэлбэрийг үүсгэх боломжийг олгох боломжтой юм. Аливаа төлбөр тооцооны баталгаажуулалтыг зөвхөн тухайн хэрэглэгчийн хурууны хээгээр баталгаажуулсанаар ямар ч кодоос илүү найдвартай байх нь гарцаагүй шүү дээ. 
Хурууны хээ уншигчтай байх нь гарцаагүй болсон талаар бас нэгэн баримт байгаа нь iOS 7 beta 4 дотроос уншигчтай холбоотой кодыг хөгжүүлэгч Hamza Sood олсон байна.
Ямартай ч сарын дараа болох арга хэмжээний үеэр тодорхой болох тул бидний хувьд хүлээх л үлдлээ. Шинэ iPad энэ удаа танилцуулагдах эсэх нь эргэлзээтэй байгаа бөгөөд 10 юм уу 11 сард тусдаа арга хэмжээ байгуулан танилцуулагдаж магадгүй бололтой.
No comments